Хаврын чуулган нээсний дараа УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл Ж.Мөнхбатыг чөлөөлнө

Admin
Өчигдөр

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгчээ. Түүний эл үйлдэл нүүрсний хулгай, ҮХНӨ-ийн асуудал өрнөж байх үестэй давхцав. Мөн намрын чуулган хаалтаа хийсний дараа таарлаа. Өөрөөр хэлбэл, энэ нь хаврын чуулган эхэлмэгц хэлэлцэгдэхээс гадна улмаар улс төрийн өрнөлд зарим талаар нөлөөлөх дүр зураг харагдаж буй.

Тэгвэл, хуулийн зохицуулалтын хувьд Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөхийн тулд ямар процесс өрнөх талаар мэдээлье.

Уг асуудлын суурь заалт нь УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт бий. Тодруулбал, тус хуулийн 10.1.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” гэж заажээ. Энэ нь “УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” гэсэн үндсэн зүйлийн заалт юм.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн тул одоо УИХ-аар хэлэлцэх ёстой.
Хэрэв прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д хүргүүлсэн бол процесс нь хуулийн хугацаатай. Харин өөрөө өргөдөл өгсөн тохиолдолд ХУГАЦААГҮЙ байна. Тэгэхээр хаврын чуулган нээгдсэний дараа эл асуудлыг хэлэлцэж таарах нь.Хэлэлцэхийн тулд:
  • Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ж.Мөнхбатын өргөдлийг хэлэлцэнэ
  • Олонхын саналаар дэмжсэн бол ТББХ-ы дэмжсэн саналын томъёоллоор УИХ хэлэлцэнэ
  • Улмаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол Ж.Мөнхбатын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно гэсэн үг юм.
Иймд Ж.Мөнхбатын хүсэлт хаврын чуулганы нээлтийн дараа хаврын улс төрийг эхлүүлэх нь.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05