"Цалин нь буурсан тул Дулааны IV цахилгаан станцын 212 хүн ажлаасаа гарсан"


Эрчим хүчний салбарын ажилтнуудын өмнө тулгамдсан асуудал болон Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооны дарга н. Адъяасүрэн "Бид өнөөдөр Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбоо байгуулсан талаар мэдээлэл өгөхийг зорилоо. Яагаад энэ холбоог байгуулах болсон бэ гэхээр эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлс хамтын тарифын хэлэлцээрээр тогтоогдож байдаг. Энэхүү тарифын хэлэлцээрийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний ассоциац, Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсаар ирсэн. Гэтэл хэлэлцээр 2019 оноос хүрсэн түвшнээс буурсан. Улмаар энэ салбарт ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчингүй болоход нөлөөлж байна. Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд маань харийн орон руу явж, эсхүл бусад өндөр цалинтай салбарт шилжиж байгаа. 2022 онд Дулааны IV цахилгаан станцаас 212 хүн ажлаасаа гарсан. Үндсэн шалтгаан нь цалин" гэв.Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилчдаа төлөөлж энэ холбоог нээхэд ажилласан н.Гүнсмаа "Бид Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоондоо хэлэлцээрийн санал явуулдаг. Тухайн саналд цалин хөлсийг 30-аас доошгүй хувиар нэмэх ёстой. Ажилтнууд амралтын өдрөөр дуудлагад хүлээгддэг. Үүнийг Хөдөлмөрийн хуулиар үнэлчхээд байхад манай салбар үүнийг үнэлэх ёстой. Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж өөрчлөгдсөн учраас зуухын машинист, туслах машинист ажлын байрны нөхцөл үнэлэх шаардлага байна гэх мэт асуудлыг жил бүр хэлэлцээрт илгээдэг. Харамсалтай нь саналдаа огт тусгаж өгдөггүй. Энэ жил ч адил. Тиймээс ажилчдынхаа асуудлыг бодитоор илэрхийлэх шаардлага үүслээ гэдэг зорилгод нэгдэж холбоо байгуулсан. Эрчим хүчний ажилчдын цалинг 10 хувиар нэмж байгааг энэ салбарын ажилчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өдөрт хоёр хүний тойрох зурж байна. Ажилчдынхаа амьдралынх нь асуудлыг харгалзаж үзэх хэрэгтэй байна шүү дээ. Тиймээс Эрчим хүчний сайдад энэ салбарын ажилчдын цалинг 30-аас дээш хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байна. Нийтэд хандаж хэлэхэд эрчим хүчний салбарынхан ажил хая л гээд байгаа. Энэ чухал салбарын ажилчид өвлийн хүйтэнд ажил хаявал юу болох билээ" гэлээ. Тэд шаардлагаа Эрчим хүчний сайдад өнөөдөр хүргүүлэх аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… Өчигдөр
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 20 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 18 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06