Өмнөд Солонгосын кино од Их Британийн жүжигчинтэй гэрлэжээ
Өмнөд Солонгосын алдартай кино жүжигчдийн нэг Их Британийн жүжигчин эмэгтэйтэй гэрлэснээ өчигдөр зарлажээ.
Сон Жүн Ки, Кэти Луйс Сондерс нар гэрлэлтээ бүртгүүлж, удахгүй хүүхэдтэй болох гэж байгааг Соны харьяалагддаг HighZium Studio агентлаг өчигдөр мэдээлсэн юм.
Сон өмнө нь Солонгосын жүжигчин Сон Хэ Гётой хоёр жил хамт амьдарсны дараа 2019 онд салж байжээ.
Тэд хамтдаа 2016 онд цацагдсан “Нарны үр сад” цувралд тоглосныхоо дараа гэрлэж байсан юм.
Тухайн үед фэнүүд нь тэднийг “Хос Сонууд”, Азийн Брэд Питт, Анжелина Жоли хэмээн өргөмжилдөг байв.
“Өнөөдөр бид гэрлэлтээ бүртгүүлж, гүн итгэл, хайранд суурилсан хамтын амьдралаа эхлүүллээ. Намайг дэмжиж, халамжилж, үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрүүлсэн Кэти Луйз Сондерстой хамтын амьдралаа бүтээх тангаргийг би өргөлөө. Тэр бол сайхан сэтгэлтэй, амьдрах хүсэл тэмүүлэлтэй, гайхмаар ухаалаг хүн юм. Түүний ачаар би илүү сайн хүн болж байгаа” гэж Сон өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: CNN