Оросын нэг компани Өрнөдийн танкийг хамгийн түрүүнд устгасан буюу олзолсон цэрэгт $72,000-ын шагнал амлажээ


Украины фронтод илгээсэн Өрнөдийн танкийг хамгийн түрүүнд устгасан буюу олзолсон цэрэгт таван сая рублийн ($72,000) мөнгөн шагнал олгох болсноо Оросын нэг компани зарлажээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Герман тэргүүтэй холбоотнууд Украинд орчин үеийн байлдааны танкуудаа илгээх шийдвэрийг зарласан билээ. Тэгвэл Уралын эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ФОРЭС компани Германы Leopard 2, АНУ-ын Abrams танкуудын аль нэгийг хамгийн түрүүнд устгасан буюу олзолсон цэрэгт ийм өндөр шагнал олгох болзол зарлажээ. Анхны тохиолдлоос хойш ч бас ийм гавьяа байгуулсан цэрэг бүрийг 500,000 рублиэр ($7,200) шагнахаа амласан байна. Үүнээс гадна хэрвээ Өрнөдийнхөн Украинд сөнөөгч онгоцнуудаа илгээвэл эхний онгоцыг устгасан цэрэгт 15 сая рублийн ($215,000) шагнал өгөхөө дээрх компани амлажээ. Киевийн эрх баригчид танкууд илгээх амлалтын дараа сөнөөгч онгоцнууд, алсын тусгалын пуужингууд авах хүсэлтээ холбоотнуудад илэрхийлээд байгаа. Гэхдээ АНУ, Германы засгийн газрууд одоогоор онгоц илгээх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн юм. Өрнөдийн танкууд одоогоор Украины фронтод ирээгүй байна. Тэдгээрийг фронтод тээвэрлэн хүргэх, ажиллуулах мэргэжилтнүүдийг сургахад цөөн хэдэн сарын хугацаа шаардагдах төлөвтэй байгаа юм. Танк илгээх шийдвэрийг Оросын эрх баригчид дайныг улам өргөжүүлэх хор уршигтай гэж шүүмжилж байгаа.   Эх сурвалж: Reuters 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05