Өмнөд Солонгос өнөөдрөөс дотоод орчинд амны хаалт зүүх шаардлагаа цуцаллаа


Өнөөдрөөс буюу Даваа гарагаас эхлэн Өмнөд Солонгост дотоод орчинд амны хаалт зүүх шаардлага цуцлагдаж байна. Зөвхөн эмнэлэг, асрамжийн газар, эмийн сан, нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалт зүүх журам хэвээр үлджээ. Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо, хүндрэлийн тоо, эрүүл мэндийн байгууллагуудын багтаамж, өндөр настнуудын дундах вакцинжуулалтын хувь хэмжээ гэсэн дөрвөн үзүүлэлт дээр үндэслэн ийм шийдвэр гаргаж байгаагаа Өмнөд Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв тайлбарласан байна. Гэхдээ уг шийдвэр нь амны хаалт халдвараас хамгаалахгүй болсон гэсэн үг биш, эрсдэлтэй бүлгийнхэн сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн зүүх хэрэгтэйг зөвлөжээ. Гурван жилийн турш амны хаалт зүүсэн солонгосчууд дадал зуршлаасаа тийм амархан салж чадахгүй нь харагдаж байгаа. Энэ сарын дундуур Lotte Members клубийн зохион байгуулсан санал асуулгад оролцсон 2,200 насанд хүрэгчийн 66 хувь нь журам цуцлагдсан ч амны хаалтыг зарим хүрээнд үргэлжлүүлэн зүүх сонирхолтойгоо илэрхийлжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн цар тахалтай холбоотой 14 дэх удаагийн шуурхай хурлаа нэгдүгээр сарын 27-нд зохион байгуулсан бөгөөд энэ хурлаас гарсан халдвараас сэргийлэх хорио цээрийн зөвлөмжөө сулруулах шийдвэрийг энэ долоо хоногт зарлах төлөвтэй байна.   Эх сурвалж: Korea Times 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05