ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл ирэх даваа гарагт буюу 30-ны өдөр эхэлж гуравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
Сурагчид нийт 6 долоо хоног амарсан билээ. Сургуулийн үйл ажиллагаа эхлэхэд зам тээврийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж түгжрэл ихэсдэг. Тиймээс та бүхэн ирэх даваа гарагаас эхлэн нэмэгдэх замын хөдөлгөөний ачааллыг харгалзан цаг хугацаагаа тооцоолохыг хүсье.
- II улирал- 2023.01.30-2023.03.24 хүртэл хичээллэнэ /Амралт 2023.03.27-2023.03.31/Хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна
- III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.
Ирэх даваа гарагт хүйтний эрч суларч өдөртөө -8 градус байх аж.