“Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авъя” хэмээн иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хувьцааны ногдол ашиг олгохыг шаардсан. Өгөхөөр судалж байна гэсэн л хариу ирээд буй. Цагаан сарын өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгохыг шаардаж байна. Иргэдийнхээ амьжиргааг нэмж, ногдол ашгаа олго. Ногдол ашиг тарааснаар юмны үнэ өсөхгүй. Бид ногдол ашгаа авч байсан бол хавдрын эмнэлэг хавдартай хүмүүсээр дүүрэх биш, гадаадын номер нэг эмнэлэгт мөнгөө төлөөд үзүүлэх байлаа. Хүүхдүүд ч гадаадын сургуульд мөнгөө төлөөд сурч байх. Иргэд талхаа хувааж авч байна гэдэг байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын иргэд худгаас усаа зээлээр авдаг болсон байна. Иргэдийнхээ өр зээлээс нурууг нь хөнгөлөөд өг. Нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүл" гэх байр суурийг илэрхийлж байна.