Н.Энхбаяр: Ерөнхий сайдын илтгэлийн гол агуулгаас цоо шинэ Үндсэн хууль хийхээс өөр аргагүй юм байна гэж ойлгосон


Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал. Тэр үед гадаад, дотоод бүх нөхцөл байдал цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байсан. 1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгэм рүү шилжихээр томьёолсон байдаг. Ингээд УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолсон. УИХ өөрөө төр болоод төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжээд хамгийн чухал,  их эрх мэдэлтэй, мундаг байгууллагыг Үндсэн хуулиараа төрүүлсэн. Үүнээс хойш 32 жил явлаа. УИХ-ын гишүүд, хувь хүний тухай ярих зүйл байхгүй. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарчихсан. Хяналтаас гарсан төр засаг нь хянах ёстой хүмүүсээ хянаж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй, хулгайг зогсоож чадахгүй байгаа нь ард түмний бухимдлыг хүргэж байна. Одоо хүн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга эрдэмтэд, судлаачид, ТББ, социологичид болон иргэдээс гараад байгаа юм. Бидний боловсруулсан хуулийн төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гээд 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн хурдан, ард түмэнд ашигтай гарц гэж үзсэн" хэмээн тайлбарлав. Улс төрийн 20 гаруй нам Үндсэн хуулийг шинэчлэх тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Тэрбээр "Саяхан болсон Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай хэлэлцсэн ард түмний том уулзалт дээр Ерөнхий сайд илтгэл тавьж гурван гарц байгааг тэнд байгаа хүмүүст хэлсэн.
  1. Юу ч хийхгүй яг хэвээрээ байя
  2. Тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя
  3. Цоо шинэ Үндсэн хууль хийе
Энэ гурвын алинаар нь ч явахад би бэлэн байна гээд илтгэлээ тавьсан. Ерөнхий сайдын илтгэлийн гол агуулга цоо шинэ Үндсэн хууль хийхээс өөр аргагүй юм байна гэдгийг ухаантай л хүн байвал тэрийг сонсоод ойлгох, дүгнэлт хийх хэмжээний утга агуулгатай илтгэл байсан гэж би ойлгосон. Тийм учраас тэнд байсан улсуудын 70 гаруй хувь нь хоёр танхимтай парламентаас авхуулаад цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй гэсэн саналыг илэрхийлсэн" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав. "Хоёр жилийн өмнө МАН, МАХН нэгдэж байх үед Үндсэн хуулийн хямрал эргээд улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болох гээд байна. Үүнийгээ бүгдээрээ сайхан Үндсэн хууль болгоод ард түмнээ баярлуулах юм сан. Байгалийн баялгийг ард түмэндээ өгчих юм сан гэж ярилцаж байлаа. Тийм учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд оролцохдоо "Баялгийн эзэн Монгол" гэсэн лоозонтой орж байсан юм. Цаад санаа нь баялгаа ард түмэндээ өгөх. Хоёр танхимтай парламент гэдэг нь төр засгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх зарчим. Намууд нэг танхимд нь нөгөө танхимд нь тэрийгээ хянаж байдаг нам бус зарчмаар орох л асуудал. Энэ нь дөрвөн нам цугларч яриад байгаа зүйл биш, бусад намууд тусдаа 10 гаруй жилийн турш шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад яваад байгаа. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ сайд 109 дүгээр захирамжаараа гэнэт байгуулчихсан ч зүйл биш. Нийгмийн захиалга бий болоод байгаа. Ерөнхий сайд залуу хүний хувьд мэдрэмжтэй хандаад намууд ажилла, та нарын саналыг аваад ард түмнээрээ хэлэлцье гэсэн сайхан сэтгэлийг агуулсан" хэмээн үргэлжлүүлэн ярилаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05