Тус зөвлөл хоёр сар тутамд 1 удаа хуралдаж иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг.
Өнөөдөр ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг тус зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт 2011 оны байдлаар 36 байсан бол 2017 онд 26 болж буурчээ. Ойрын хугацаанд эл жагсаалтаас зургаан өвчнийг Монголд эмчлэх боломжийг бүрдүүлж, мэс засал болон технологи нутагшуулахаар ажиллаж байна.