“Эрдэнэс Монгол”-д ажиллах 88 хүний сүүлчийн сонгон шалгаруулалтыг С.Наранцогт захирал хийнэ


“Эрдэнэс Монгол” компанийн хүний нөөцийг нээлттэй сонгон шалгаруулах шалгалт Нийслэлийн төв номын санд үргэлжилж байна. Шалгалт өглөө 08.30-д эхэлсэн юм. Одоо гурав дахь шалгалт үргэлжилж байна. Хамгийн түрүүнд ахлах менежерийн ажилд горилогчид шалгалт өгсөн юм. нийт 234 хүн бүртгүүлснээс 161 хүн шалгалтад оржээ. Гурван хүн хоцорсон тул шалгалтад орж чадаагүй. Дараа нь менежерийн албан тушаалд горилогчид шалгалтаа өгсөн. 2 дахь шалгалтад 135 хүн орох ёстой байснаас 97, гурав дахь шалгалтад 134 хүн орох ёстой байснаас ердөө 97 хүн иржээ. Ирэх долоо хоногт тестийн шалгалтаас өндөр оноо авсан иргэд ярилцлагын шалгалтаа өгнө. Гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ярилцлага авна. Ямар албан тушаал байхаас хамааран ярилцлага авах хүмүүс өөрчлөгдөх юм. Менежер, ахлах менежерийн албан тушаалт горилогчийн шалгалтад томоохон компаниудын гүйцэтгэх захирал оролцох болжээ. Ингээд тест болон ярилцлагын шалгалтаас нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод танилцуулна. 88 ажлын байранд ажиллах нийт 440 хүний материалтай С.Наранцогт захирал танилцана. Тэднээс чухам хэнийг ажилд авах эцсийн шийдвэрийг С.Наранцогт захирал дангаараа гаргах юм. Нээлттэй сонгон шалгаруулалтын дараа ирэх сараас тус компани шинэ бүрэлдэхүүн, шинэ бүтцээр ажиллаж эхэлнэ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05