Э.Одбаяр: Л.Оюун-Эрдэнэ сайд аа эхлээд "Бамбарууш" кафегаа нээчхээд дараа нь Үндсэн хууль яримаар байна


"Урбан" иргэдийн форум, "No double standard" хөдөлгөөний төлөөллүүд Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдаж буй талаар өнөөдөр мэдээлэл өглөө. "No double standard" хөдөлгөөнийг төлөөлж Э.Одбаяр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гараас гарсан зүйл алга. Түүний Засгийн газрын гол буруутан нь Үндсэн хууль болчихлоо. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулиа шинэчлэхийн тулд сүүлийн үед тогтолцооны өөрчлөлт гэх гоё үгийг ашиглаж байна. Нийгмийн хүнд хэцүү шилжилтийн цаг үед үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр удаа ухаж төнхлөө. УИХ нь Үндсэн хуулиасаа давсан хууль баталдаг. Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын 80 дугаар тогтоолд зөвхөн нийгэм, эдийн засгийн асуудлын агуулгаар санал асуулга авахаар болсон. Санал асуулга явуулахаас өмнө эрдэм шинжилгээний хурал, мөн нийгэм эдийн засгийн зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Энэ үеэр Шинэ Үндсэн хуулийг хэвлэж, тараасан байна. Гэвч Зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуулийн агуулгатай асуулт оруулж ирснийгээ Зөвлөлдөх зөвлөлөөс өчигдөр няцаасан. Ард нийтийн санал асуулгын журмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. УИХ-ын тогтоолоор бүрдүүлсэн ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, Засгийн газар нь Шинэ Үндсэн хууль батлуулахаар зэрэгцэн ажиллаж байна.Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, Шинэ Үндсэн хуулийн асуудлыг Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгатай зориуд холбон шургуулах гэж оролдсон. Түүнчлэн Шинэ Үндсэн хуулийг хэвлүүлэх зардал болох 1.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаагүй юм бол Ерөнхий сайд хувиасаа гаргасан уу эсвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гаргав уу? Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ сайд аа эхлээд "Бамбарууш" кафегаа нээчхээд дараа нь Үндсэн хууль яримаар байна" гэж ярилаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05