"Хөгжлийн банк"-д холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг шүүх хүлээн авлаа
Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16:00 цагт хүлээн авав.