Хаан банкны санхүүжилтээр барьсан Олонлог академи сургуулийн олон улсын сургалтын төв ашиглалтад орлоо


ХААН Банкнаас Олонлог академи сургуулийн Олон улсын сургалтын төвийн шинэ барилгын ажилд зориулж нийт 5 тэрбум төгрөгийн урт хугацаат санхүүжилт олгож, хүүхэд залуучуудын сурах таатай орчныг бүрдүүлэн, боловсролын шинэчлэлтэд хувь нэмрээ орууллаа. Олон улсын IB хөтөлбөр нь дэлхийн 150 гаруй улсад 5000 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд шинжлэх ухаанд суурилсан академик мэдлэг, амьдрах ур чадвар, эрүүл мэнд, үндэсний онцлог, түүх соёлыг хослуулсан сургалтын агуулгатай гэдгээрээ дэлхийн хэмжээнд шилдэг хөтөлбөрүүдийн нэгд тооцогддог юм. Тус сургалтын байр ашиглалтад орсноор Монголын хүүхэд залуучууд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөн, их дээд сургуульд элсэн орох, бэлтгэх үүд хаалга нээгдэж, дэлхийн тавцанд нийцсэн чанартай боловсролыг эх орондоо авах боломж бүрдэж буй. Сургалтын барилгын материалыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэж өгсөн бөгөөд цахилгааны хэмнэлт бүхий мэдрэгчтэй гэрэл, галд тэсвэртэй материал, сүүлийн үеийн дэвшилт технологийг ашигласнаас гадна хана, шалны хулдаас нь  хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй зэрэгт онцгойлон анхаарсан гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолж байна. ХААН Банкны хувьд томоохон аж ахуйн нэгжүүдэд зориулсан Корпорейт цогц үйлчилгээг Байгууллагын банкны газраараа дамжуулан үзүүлдэг бөгөөд энэ хүрээнд олон жилийн  найдвартай түнш, боловсролын салбарын нэр хүнд бүхий Олонлог академи сургуульд энэхүү томоохон санхүүжилтийг олгосон юм. ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийж ирсний тод жишээ нь 2007 оноос хойш амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн, сурч мэдэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, 2018 оноос хойш шинэ оюутнуудад зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ. Цаашид ч Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд хувь нэмрээ оруулахын төлөө ХААН Банк зорьж ажиллах болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05