Шинэ автобусууд бүгд үйлчилгээнд гарлаа


Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.-Шинээр орж ирсэн автобуснуудыг хэдэн чиглэлд үйлчилгээнд явуулж байна вэ?-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд орж ирсэн автобуснуудыг бид бүртгэлийн санд бүртгээд, үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 29, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 13 чиглэл буюу нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж буй.-Автобуснуудыг ямар байдлаар хуваарилж байна вэ?-Нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй тул хуучин автобуснууд үйлчилгээнд явж байх замдаа эвдэрдэг, хүйтэн, тухгүй зэрэг олон асуудал байсан. Тиймээс бид үйлчилгээнд явах боломжгүй болсон автобусны оронд шинийг гаргах буюу нөхөн хангалт хийж байна. Ингэхдээ зорчигчдын урсгал ихтэй чиглэлүүдэд хүлээгдлийн хугацааг багасгахад анхаарал хандуулж байгаа.-Парк шинэчлэлийн хүрээнд дараагийн ээлжийн автобуснууд хэзээ орж ирэх вэ?-Ирэх хоёрдугаар сарын дунд үеэр шинэ автобуснууд ирнэ. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил, төлөвлөлтийг хийгээд явж байна.-Автобусны чиглэлийн төлөвлөлтөд өөрчлөлт орсон уу?-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөсөн. Тухайлбал, Жанжин-Кино үйлдвэр чиглэлийн эргэлтийн урт 10.9 км,  хугацаа нь 48 минут болно. Энэ чиглэлд есөн автобус хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр хүлээгдлийн хугацаа 4-8 минутаар багасах юм. Гэхдээ шинээр оруулж ирэх автобусны тоо, хугацаатай уялдуулаад чиглэлийн төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.-Шинэ автобусны талаар иргэдээс ямар нэгэн санал, гомдол ирж байна уу?-Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна. Мөн автобус хүлээгдлийн хугацаа багассан зэрэг давуу талыг хүмүүс онцолж байгаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05