Завханд Богдын голын дагуух айлууд усны халианд өртөж болзошгүй байна
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлагыг онцгойгийнхон нэгдүгээр сарын 22-ны 17:32 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 250 шоо метр шороо зөөж 60 м урт, 1.2 м өндөртэй далан босгож аюулыг багасгажээ.
Голын халиа үүсэх эрсдэлтэй тухайн газарт 200 гаруй айл өрх оршин суудаг хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.