Монгол Улс элэгний В, Д вирусийн тархалтаар, энэ өвчний шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж, 3.4 сая хүн амтай Монгол улсын айл өрх бүрд энэ асуудал тулгамдаж байна. Төр засгаас Д вирусийн халдвартай иргэддээ анхаарал тавихгүй байгаагаас бид элэг бүтэн бус амьдарч байна.
Гэтэл ОХУ-д иргэд нь энэ эмийг авч хэрэглэж байна. Д вирусийн эмийг хэрэглээгүйгээс элэг хатуурч, хавдар болсноор нас баралтын тоо маш их нэмэгдэж байна. Д вирусийн эмчилгээг хийлгэж чадалгүй нас барсан 35 настай эмэгтэйн төр засагтаа хандсан үгийг өнөөдөр би уламжилъя. Тэр бүсгүй бие муу байхдаа утасдаж ядруухан хоолойгоор “Эгч ээ, Д вирусийн эмийг хэзээ оруулж ирнэ гэж байна. Танд мэдсэн юм байна уу?” гэж асуусан. Эмэгтэй хэсэг хугацаанд холбогдохгүй болсон. Удалгүй ар гэрийнх нь хүн надтай уулзахад ”Манай хүн Д вирусийн эмийг Монголд оруулж ирэхийг мөн ч их хүлээсэн дээ” гэж төр засагт минь дамжуулаарай гэж хэлээд үүрд явсан” гэх тэр хүний үг зүрх зүсэм хэцүү байсан. Энэ үгийг би төр засагтаа дамжуулж байна гэж хэллээ.