Сүүлийн 14 хоногт нийт 381 тонн давс, бодис цацжээ


Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны  дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 36 тонн бодис 42.5 тонн давс, 50 тонн дайрга татан авч, 208 тонн бодис, 173 тонн давс, 75 тонн дайрга зарцуулсан байна.Халиа тошин үүсдэг байршлуудад шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байнаХот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны  дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 87 хувьтай байгааг мөн үеэр танилцууллаа. Тухайлбал, халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт орчим, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, 2750 шоо метр мөсөнд суваг гаргаж, 150 шоо метр мөсийг зөөж тээвэрлэснээс гадна шороон хаалт хийсэн байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх чиглэлээр 16 байршилд 7270 метр гаруй урт хайсыг цэвэрлэжээ. Түүнчлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, нийт 2.5 сая ам метр талбайн цас, мөсийг арилгаж, 736.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ.Гэр хорооллын гудамж, замыг цэвэрлэхэд анхаарнаУлаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, газар нэгжүүдийн уялдааг хангахад анхаарч ажиллах, мөн төв магистрал гудамж, замаас гадна гэр хорооллын гудамж, зам, талбайн цэвэрлэгээнд анхаарахыг онцоллоо. Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллын дагуух зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв. Түүнээс гадна хүйтний эрч сулрах болоогүй, дахин цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул халтиргаа, гулгаанаас сэргийлэх давс бодисын татан авалт, нөөц бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг зөвлөгөөний үеэр хэллээ. Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05