Д.Дэлгэрсайхан: Хүүхдүүдээ өмнөх хаягаасаа шилжүүлээгүй бол өөр өрхийн тооцоололд орсон байх тохиолдол бий


Нэг хаяг дээр зөвхөн нэг өрхийн мэдээлэл бүртгэгдэх учир тусдаа гараагүй гэр бүл хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжгүй гэх мэдээлэл өчигдөр гарсан. Энэ талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Д.Дэлгэрсайхан "Хүүхдийн мөнгө олгохыг Өрхийн мэдээллийн санд үндэслэж байгаа. Өрх гэдэг нь заавал гэр бүл, хамаатан садан, ах дүү байх албагүй, хөндлөнгийн хүн ч байж болдог. Тухайлбал, энэ хүн орон нутгаас ирж, манайд өрх үүсгэн амьдарч байгаа гээд баг, хорооныхоо Засаг даргад очиж бүртгүүлбэл энэ нь өрхийн бүртгэл болно. Энэ нь тухайн хаягтайгаа нягт холбоотой боловч иргэн хүсвэл хэнийг ч өөрийнхөө өрх дээрээ авч болно. Энгийнээр тайлбарлахад, нэг хашаанд гурван гэр, нэг байшин байдаг гэж үзвэл нэг хаяг, дөрвөн өрх гэдгээр хороондоо бүртгүүлдэг. Харин нэг хаягтай учир нэг өрхөөр бодолт хийж болохгүй болоод байгаа. Иргэн 2-3 өмчтэй байлаа гэж үзвэл, нөхөр нь А байрандаа бүртгүүлээд, эхнэр нь Б байрандаа бүртгүүлсэн бол өнөөдрийн энэ асуудал үүснэ. Салаад гарчихдаг. Магадгүй хүүхдүүдээ өмнөх хаягаасаа шилжүүлээгүй бол өөр өрх дээрх тооцоололд орсон ийм асуудал бий" гэлээ. Мөн burtgel.gov.mn дээрх болон E-Mongolia дахь мэдээлэл яагаад өөр харагдаж байгаа талаар "E-Mongolia системээс хүүхдээ мөнгө авах эсэхийг шалгахад гарч ирж байгаа мэдээлэл нь Өрхийн мэдээллийн сангийнх. Өрхийн мэдээллийн сан буюу баг, хорооны Засаг дарга дээр байгаа мэдээллийг улсын бүртгэлийн суурь мэдээлэлтэйгээ уялдуулах ажлыг хурдан шуурхай зохион байгуулахын тулд ажилласаар байгаа. Дахин хэлэхэд, E-Mongolia дээр харагдаж буй Өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга нар бий болгож байгаа" хэмээн тайлбарлав. Түүнчлэн улсын бүртгэлийн мэдээллийн санг хэн нэгэн этгээд шууд өөрчлөх боломжгүй бөгөөд нотлох баримтыг шалган, сонсох ажиллагааг заавал хийдгийг тэрбээр хэллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05