Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулжээ
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Ингэхдээ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Саатуулсан нь үнэн" гэлээ. Тодруулбал, түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж, цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Мэдээллийг дэлгэрүүлж хүргэхээр ажиллаж байна.