Н.Алтанхуяг: Миний Засгийн газрын үед гаргасан тогтоолд Хөгжлийн банкнаас зээл авна гэх үг байхгүй


Хөгжлийн банкны сонсголоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн талаар ярилцлаа.Тус компанийн "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн авто замын төслийг "Говийн зам" ХХК барьсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэрчээр оролцсон билээ.

Тэрбээр "2013 оны наймдугаар сард нүүрсний үнэ 27 ам.доллар болж унасан нөхцөл байдалтай байсан. Үүний эсрэг хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй байлаа. Нэгдүгээрт, тээврийн зардлыг бууруулахын тулд зам барих хэрэгтэй байв. Хоёрдугаарт, Цагаан хадад ачсан нүүрсээ буулгахгүйгээр уурхайгаас шууд хил гаргах асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцсэн. Ингэж Монголд хэдэн долларыг хадгалж, үлдээж чадсан юм.

Миний гаргасан Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолд Хөгжлийн банкнаас зээл авна гэх үг байхгүй" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Манай Засгийн газарт энэ асуудал орж ирээгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хөгжлийн банкнаас авсан зээлийг 2019-2020 оны улсын төсвөөс төлнө гэж заасан байдаг" гэлээ."Хөгжлийн банк"-ны захирал асан Н.Мөнхбат дээрх асуудалтай холбоотой Авто зам эзэмших, ашиглах эрх, дэд бүтцийг шилжүүлэн явах төлбөрийг санхүүжүүлэх тухай тогтоолд тайлбар өгөв.УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Уг асуудалтай холбоотой тогтоолыг хэн боловсруулав. Зээлийн эргэн төлөлтийг улсын төсвөөс хийх болсон шалтгаан юу вэ?"Хөгжлийн банк"-ны захирал асан Н.Мөнхбат:-Эдийн засгийн ашгийг Засгийн газар хамгийн ихээр хүртсэн. Тиймээс "Эрдэнэс Монгол" бус Засгийн газар төлөх нь оновчтой хэмээн Зээлийн хорооноос шийдвэрлэсэн. Зээлийн санхүүжилтийг тухайн үед Монголбанкнаас гаргасан юм. Тэгж зээлийг олгосон. Эргэн төлөлт нь урт хугацаанд, бага хүүтэй байсан. Тогтоолыг хэрхэн бүрдүүлж оруулсныг мэдэхгүй. Намайг ажлаа өгсний дараа УИХ-аас 2015 онд тогтоол гаргаж, улсын төсвөөс бус аж ахуйн нэгжээс төлүүлэхээр болсон юм билээ. Одоо энэхүү замаас "Эрдэнэс Монгол" ашиг олдог бололтой байсан.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05