УЕПГ: Өнгөрсөн онд гадаад улсад ял эдэлж байсан таван иргэнээ авчирсан


Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрх зөрчигдсөн асуудлаар болон хүний эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэл, хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээлэл хийлээ.УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс: Шалгах, танилцах ажиллагааг тогтмол хийж байна. Цагдаагийн байгууллага хүний эрхийг зөрчиж буй эсэхэд шалгах ажиллагаа явуулж байна. Хорихоос өөр төрлийн ялаа биелүүлээгүй тохиолдолд прокуророос ялыг солиулдаг. 424 хүний хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Сүүлийн хагас жилд гадаад улсад ял эдэлж буй нэг монгол иргэнийг, өнгөрсөн жилд нийт дөрвөн иргэнийг эх оронд нь авчирсан.УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс: 2022 онд Прокурорын байгууллагаас хүний эрхийг хамгаалахад чиглэн зорьж ажилласан. Шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаанд хоёр удаагийн мониторинг судалгаа хийж, харьяа байгууллагыг мэдээллээр хангасан. Өнгөрсөн онд УЕПГ-аас бэлгийн халдашгүй байдлын улмаас хохирсон хүний 56 хувь нь 16 насанд хүрээгүй байна. Энэ судалгааны дүн анхаарал татсан. Гэмт хэрэг үйлдэгсдийн 85 хувь нь төрөл садных байсан. Энэ төрлийн гэмт хэргээс зайлшгүй урьдчилан сэргийлж ажиллах ёстой. УЕПГ-аас кибер гэмт хэргийн гаралтыг гурван жилийн хугацаанд судалсан. Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн 5371 хэрэгт хэрэг бүртгэлт нээсэн. Тиймээс иргэдийг цахим мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг уриалж байна. Нийт 822 хүнд хилийн хориг тавьсан.-УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс: 2022 онд 2390 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан. Зөрчил үйлдэгдсэн газрыг судалж үзвэл 58 хувь нь нийслэлд байна. Хялбаршуулсан журмаар 141700 гомдол мэдээллийг хялбаршуулсан шугамаар шийдвэрлэсэн. Эрх бүхий байгууллагад нийт 470 удаа шалгалт хийсэн. Хүний толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяатай холбогдох хэргийн талаар тодруулахад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзсэн. Хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд очсон” гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05