УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү нар Хөгжлийн Банкны сонсголд ирсэнгүй


УИХ дахь Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 15 компанийн зээлтэй холбогдуулан 57 гэрчийг дуудсан юм. Энэ үеэр "Вестерн холд" ХХК-ийн асуудалтай холбогдуулан дуудсан хоёр гол гэрч ирээгүй болохыг УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн хэлсэн юм. Тэрбээр "Вестерн холд" ХХК-ийн ерөнхий захирал С.Балжиннямыг гэрчээр дуудсан ч нэгдүгээр сарын 13-28-ны өдрийн хооронд гадаад улсад албан томилолтоор ажиллах болсон тул сонсголд оролцох боломжгүй гэсэн албан бичгийг, захиалсан билетийн хуулбартай хамт ирүүлсэн. Мөн тус компанитай хамаарал бүхий "Алтай трест" компанийн гүйцэтгэх захирал С.Баянчулууныг гэрчээр дуудсан боловч мөн ирээгүй. Нэгдүгээр сарын 14-28-ны өдрийг дуустал Вьетнам улсад хувийн ажлаар зорчих болсон тулд сонсголд оролцох боломжгүй гэх албан бичгийг, билет захиалгын хуудсыг хавсаргасан” гэв.
Тэгвэл "Вестерн холд" ХХК-ийн ерөнхий захирал С.Балжинням, "Алтай трест" компанийн гүйцэтгэх захирал С.Баянчулуун нар нь УИХ-ын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү ажээ.
"Вестерн холд" ХХК нь "Ховд эко цемент" төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд 26.8 сая ам.долларын зээл авсан бөгөөд зээлийн ангилал нь хэвийн байгааг шинжээч хэллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05