"Боловсролын салбарын ажилчдын цалин өссөн ч инфляцaaс доогуур байна"
МҮЭХ энэ оны инфляцын түвшнийг урьдчилан тооцож, хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлсийг 50 хувиас доошгүй нэмэгдүүлэх шаардлагыг УИХ, Засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороонд удаа дараа хүргүүлсэн байна.
Гэвч Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар цалин нэмэх эцсийн шийдвэрийг хэлэлцээгүй. Мөн төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх, цалинг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулан төрийн зарим алба хаагчийн цалингийн тодорхой хувь хэмжээг нэмэх талаарх Засгийн газрын тогтоол нь иргэд, төрийн албаны ажилчдыг ялгаварласан шийдвэр гэж ярилаа.Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл "Боловсролын салбарын ажилчдын цалин сүүлийн хоёр жилд инфляцтай уялдуулахад 30 хувь буурсан. Цалин нэмсэн гэж байгаа ч инфляц 15 хувьтай тэнцэж байгаа нь төрийн алба хаагчийг ядуурлын түшинд хүргэхээр байна. Жишээ нь Төрийн нийтлэг үйлчилгээний нэгдүгээр ангиллын ажилчдын цалин дээд тал нь 79 000, доод тал нь 39 000 төгрөгөөр нэмэгдэх тогтоол гарсан. Гэхдээ энэ нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн мөрдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 15 000 төгрөгөөр нэмэгдсэн нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна.
Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг төрийн захиргааны албан хаагчдын нэмэгдүүлсэн дээд цалинтай харьцуулахад 10 дахин бага хувиар нэмэгдсэн. Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин боловсролын салбарын ажилтнуудын 30 хувьд нь хамаарч байгаа бол 70 хувьд хамаарах ажилчдын цалин нэмэгдэхгүй байгаа нь шударга бус.
Боловсролын салбарт хүний нөөц дутагдаж, 2-3 хүний хийх ажлыг нэг хүн хийж, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна.
Иймд МБШУҮЭХ-оос тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцэл зохион байгуулах ажлын хэсэг байгуулна " гэлээ.