Д.Амарбаясгалан: Иргэдийн бүртгэл, мэдээллийн санд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна
Хүүхдийн мөнгө болон улсын бүртгэл дэх мэдээлэл зөрсөн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, ҮСХ-ны дарга Д.Батдаваа нар мэдээлэл хийж байна.Д.Амарбаясгалан, Өрхийн бүртгэл мэдээллийн санд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно. Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно. Иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчье.