Ч.Мөнхбаяр: Хөгжлийн Банканд Уул уурхайн яамнаас "Засгийн газрын санаачилсан хөтөлбөрүүдийг яагаад хэрэгжүүлэхгүй байна" гэж шахалт ирсэн


Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр гэрчээр дуудагдсан Хөгжлийн Банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяраас "Империал гоулд майнинг" ХХК-тай холбогдуулан түр хорооны гишүүд асуулт асуув. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:- Шинжээчийн дүгнэлтээр "Империал гоулд майнинг" ХХК-ийн лиценз барьцааны шаардлага хангахгүй гэж гарчээ. Тухайлбал, ХААН банканд бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 9.2 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцааны шаардлага хангуулсан нь Хөгжлийн Банкны тухай хуулийг зөрчиж байна. Яагаад бусад банкны барьцаанд байгаа лицензийг хүчинтэй гэж үзэн зээл олгосон бэ? Танай зээлийн газраас ТУЗ-д ямар зөвлөлд өгсөн бэ?Ч.Мөнхбаяр: Алт, уул уурхайн зээл олгож байгаа тохиолдолд лиценз нь хаана байгаагаас үл хамааран заавал барьцаалах ёстой. Барьцааны үнэлгээ хангалттай байсан эсэхэд би хариулт өгч чадахгүй. Эрсдэлийн удирдлагын газраас барьцааны дүгнэлтийг гаргадаг. УИХ-ын гишүүн Э.Батшугар:- 2012 онд Засгийн газрын тогтоолоор “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эхлүүлж, Хөгжлийн Банкнаас 13 компанид зээл олгосон ч өнөөдрийн байдлаар 11 нь чанаргүй зээлийн ангилалд оржээ. Тухайн үеийн Хөгжлийн Банкны удирдлагууд алтны олборлолт болон уурхайн талаас нь дүгнэх чадвартай байсан уу?Ч.Мөнхбаяр: “Алт-2” үндэсний хөтөлбөрийг Уул уурхайн яам хариуцаж байсан. Тухайн үед Уул уурхайн яам, Хөгжлийн Банк хоорондоо санамж бичигт гарын үсэг зурсан билүү, гэрээ байгуулсан санагдаж байна. Уул уурхайн яамнаас 60 гаруй компанийн жагсаалт ирүүлж, зээл олгоход нь анхаарна уу гэсэн. Эдгээр компанид судалгаа хийхэд шаардлага хангах алтны компани байгаагүй. Гэтэл Уул уурхайн яамнаас бидэнд шахалт ирсэн. Яагаад Засгийн газрын санаачилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй байна. Үүнээс шалтгаалан бид өөрсдийн шаардлагаа сулруулах хэрэгтэй болсон. Энэ асуудал 2017 оны наймдугаар сар хүртэл үргэлжилсэн. Тухайн үед бид цаг хугацаанд шахагдаж ирсэн. Алтны уурхайн ажил хавар эхлээд намар дуусдаг. Гэтэл наймдугаар сар хүртэл зээлээ олгоогүй байна гэдэг нь эрсдэл гарах нөхцөл үүссэн.Хөгжлийн Банканд алтны нөөцийг судлах хүний нөөц байсан. Компаниудын санхүүгийн чадавх, цаг хугацааны байдалд шахагдаад зарим нэгт нь зээл олгосон. Тухайн үед гайгүй компанид зээл олгочихлоо гэж бодож байсан ч харамсалтай нь янз бүрийн шалтгаанаар зээлээ эргэн төлөөгүй байна. УИХ-ын гишүүн Э.Батшугар:- Уул уурхайн яамнаас Хөгжлийн банканд дарамт үзүүлж, шаардлага хангаагүй алтны компанид зээл олгосон гэж ойлгож болох уу? Тийм бол хэн гэдэг удирдлага, юу гэж дарамталсан бэ?Ч.Мөнхбаяр: Засгийн газар нь Хөгжлийн Банкны хувьцаа эзэмшиж байдаг. Хэнд зээл олгох эсэхийг нь бодлогын хувьд чиглүүлж байдаг.  Би гүйцэтгэх албан тушаалтан байсан учраас надад шахалт ирээгүй. Тэгэхээр Засгийн газрын хуралд оролцдог байсан ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нь надаас илүү мэдээлэлтэй байгаа байх. Тэднээс л сонссон.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05