УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримт судлах сонсгол эхэллээ
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор "Империал гоулд майнинг" компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэлэлцэнэ. Өчигдөр "Бэрэн" групп, "Монгол мах экспо" компанийн төслийн явц, зээлийн зарцуулалт зэргийг ярилцсан юм.