С.Алтанцэцэг: Бидний хэрэглэж байгаа цахилгаан гэрэл асаах түвшинд л байна. Халаалт шийдвэрлэхэд хүрэлцэхгүй


“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ), НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Улаанбаатарын утаа нь хүн амын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй судалгааг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг танилцуулав. Тэрбээр "2020 оны эдийн засагтай холбоотой судалгааны ажил байдаг. Нэр бүхий найман компанийн 20,764 ажилтны цалин хөлс болон өвчлөлийн мэдээлэлд тулгуурлаж анализ хийсэн байна. Тэдгээр компани таван жилийн хугацаанд 7.5 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь агаарын бохирдлын улмаас өвдсөн ажилчдын өвчлөлтэй холбоотой. Ажилчид нь хүүхдийнхээ өвчлөлтэй холбоотой чөлөө авах тохиолдол нэлээд гарсан. Улмаар тухайн үеийн ханшаар ажилтнууд дунджаар 875,000 төгрөг буюу 317 ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Эдийн засгийн хувьд ингэж хохирч байгаа талаарх судалгааны дүн байдаг. Үүнийг одоогийн ханшаар бодвол сая гаруй төгрөгийн алдагдалтай. Өнөөгийн зах зээлд эм тарианы үнэ, инфляцтай холбоод тайлбарлавал хоёр сая төгрөг рүү дөхсөн болов уу хэмээн таамаглаж байна" гэлээ. Мөн "2017 онд анх Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж байсан. Агаарын бохирдлын сөрөг нөлөө нь тэр үеийнхээс дээрдсэн үү гэвэл, үгүй. Агаарын бохирдол хүний эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй асуудлын үр дагаврыг нь авч үзвэл дараах асуудал байна. Бараг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэмжээнд очиж, иргэдийн эрх зөрчсөн асуудал болж байна уу хэмээн авч үзэх шаардлагатай.
Нүүрс шатаах болгонд л утаа гарна гэдэг бол үнэн. Нүүрс байтугай өөр юу ч шатаасан утаа ялгарна. Утаагүй шаталт гэж байхгүй. Азийн хөгжлийн банкны судалгааны үр дүн гарч, улмаар агаарын бохирдлыг бууруулах бодлогын зөвлөмжийг манайд өгсөн. Тухайн зөвлөмжид "Монгол Улсыг цахилгаанжуулах хэрэгтэй" гэдгийг тодорхой дурдсан байдаг.
Үнэндээ бидний хэрэглэж байгаа цахилгаан зүгээр л гэрэл асаах түвшинд байна. Өөрөөр хэлбэл, халаалтыг бүрэн шийдвэрлэх түвшинд хүрэлцэхгүй байгаа юм. Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн Сангаас монгол гэрийн дулаалга, халаалтын багц зэрэг янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Үүнийг 1,500 өрхөд хүргээд л цахилгаан хүрэхгүй болсон.Цахилгаан хүрэхгүй учир цэвэр технологи ашиглах боломж байхгүй, зогсохоос өөр аргагүй болсон. Тус арга хэмжээг таван аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлсэн ч түр зогсоосон. Яагаад гэвэл, цахилгаан хангамж, эрчим хүчний хангамжийг нэмэхгүйгээр технологийн шийдэл рүү орохгүй нь ээ гэх асуудал тулгарч байгаа" хэмээв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05