Замын-Үүд Эрээн боомтоор нэвтэрч буй зорчигч, тээврийн жолооч нар эрүүл мэндийн асуумжаа цахимаар бөглөх боломжтой боллоо.
Гэрэгэ Системс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлгийн цахим систем болох ArriveMN системийг Замын-Үүд боомтод амжилттай нэвтрүүллээ.Тус аппликейшнээр дамжуулан Замын-Үүд Эрээн боомтоор нэвтэрч байгаа автобус болон автомашинаар зорчин ирж байгаа зорчигчид, тээврийн жолооч нарын эрүүл мэндийн асуумжийг цахимаар бөглүүлэх юм.Хилээр нэвтэрч байгаа иргэд, тээврийн болон автомашин, автобусны жолооч нарын эрүүл мэндийн асуумж бөглөх зааврын ЭНД ДАРЖ харна уу.