Хөвсгөл аймаг дахь аялал жуулчлалын салбарыг цахимжуулна


Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон. Энэ хүрээнд Хөвсгөл аймаг 2023 онд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны хүрээнд аймгийн болон сумдын онцлогт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөлжүүлэх, аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоод сурталчилгааг идэвхжүүлэхээр зорин ажиллаж байна гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээллээ. "Хөвсгөлд зочлох жил"-ийн нээлт Хөвсгөл нуурын эрэг дэх Тойлогт жуулчны баазад болж, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан оролцлоо. Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Аялал жуулчлалын тэргүүлэх платформ болох iTrip ХХК-ийн төслийн зохицуулагч М.Дархижав, Монголын Гастроном аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймагт ирэх жуулчдад зориулан үндэсний хоолны цэсийг шинэчлэх, аялал жуулчлалын оролцогч талуудын бүх мэдээллийг цахим платформд нэгтгэж, жуулчдад цахимаар захиалга өгч, төлбөр тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэх аж. Хөвсгөл аймаг 2 дугаар сард Цас-цааны баяр, 3 дугаар сард "Хөх сувд" мөсний баяр, 5 дугаар сард Даль цэцгийн баяр, 7 дугаар сард Сарлаг наадам, Монгол бөхийн баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05