Д.Гантулга: Тэтгэвэр тогтоохдоо дараалсан тав уу, эсвэл долоон жил үү гэж байгаа нь хоёр дахь параметр


Нийгмийн даатгалын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл хийлээ.ХҮН намын гишүүн, эдийн засгийн шинжээч Д.Гантулга "ХҮН намын зүгээс Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэж эхэлж байгаад баяртай байна. Гагцхүү иргэдийн хүлээж байгаа байдлаар явах эсэх нь чухал. Иймд бид УИХ-ын гишүүн, ХҮН намын даргаар дамжуулаад холбогдох ажлын хэсэгт орж ажиллахад бэлэн гэдгээ хэлье. Ажлын хэсэгт нь орж чадвал хууль ямар байж байгаад одоо ямар болж өөрчлөгдөх гэж байгааг нь иргэдэд дамжуулах үүргийг хүлээж ажиллахдаа бэлэн байна. Үүнтэй холбоотойгоор анхны мэдээллийг өгөхөд одоо өргөн баригдаад буй хууль дотор нэгдүгээрт хувийн тэтгэврийн сангийн тухай хууль нь төрийн тэтгэврийн сангийн шинэчлэлээс үл хамааран яаралтай УИХ-аар хэлэлцэгдээд батлагдах ёстой. Одоо байгаа тогтолцоон дээр нэмэлтээр орж ирнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын багц хуулийн хоёр нь тэтгэвэртэй холбоотой байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа тул анхаарч үзэж байгаа. Тэтгэврийн хуулийн шинэчлэл нь эхний дүгнэлтээр тогтолцооных гэхээс илүүтэй параметрийн шинэчлэл талдаа явж байна. Тэтгэвэр олгох хувьд нь нэг параметр, тэтгэвэр тогтоохдоо дараалсан тав уу, эсвэл долоон жилээс байх уу гэж байгаа нь хоёр дахь параметр юм. Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль явах ёстой. "Бид тогтолцооны шинэчлэлийг бүгд хүлээж байна. Энэ шинэчлэлийг хийхэд манай судлаачдын тооцоогоор хамгийн багадаа нэг их наяд төгрөг хэрэгтэй. Ийнхүү шинэчлэлт хийчихвэл залуучууд нь мөнгөө өсгөөд хуваагаад авдаг болох юм" хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн нэмж хэлэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05