Элвис Преслигийн охин Лиза 54 насандаа таалал төгсчээ


Элвис, Присцилла Пресли нарын охин, дуучин, ая зохиогч Лиза Мари Пресли таалал төгсчээ. Тэрбээр 54 настай байсан юм. "Үзэсгэлэнт охин Лиза Мари биднийг орхин одсон тухай гашуун мэдээг би та бүхэнтэй хуваалцах хэрэгтэй боллоо" гэж ээж Присцилла Пүрэв гарагийн орой мэдээлжээ. Тэрбээр "Тэр бол миний мэдэх хамгийн их хүсэл тэмүүлэлтэй, хүчтэй, хайраар дүүрэн эмэгтэй байсан. Бид энэхүү нөхөж баршгүй гарз, уй гашууг даван туулахын тулд хувийн орон зайгаа чухалчлахыг хүсэж байна. Хайр, залбирал бүхэнд тань баярлалаа. Одоогоор нэмэлт тайлбар хийхгүй” гэжээ. Өчигдөр буюу Пүрэв гарагийн өглөө Пресли зүрх нь зогссон байж болзошгүй байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Лос-Анжелес мужийн цагдаагийн хэлтсийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлэлд дурдсанаар түргэн тусламжийн эмч нар Калабасас дахь нэгэн байрны гадаах машинд 50 гаруй насны эмэгтэй амьсгалгүй болсонд тусламж үзүүлснийг баталжээ. Тиймээс түүнийг зүрхний шигдээсээр өөд болсон хэмээн таамаглаж байна. Тэрбээр Элвис, Присцилла нарын хуримаас хойш яг есөн сарын дараа буюу 1968 оны хоёрудугаар сарын 1-нд Теннесси мужийн Мемфис хотод төрсөн. 1973 онд эцэг эх нь салсны дараа ээжийнхээ хамт 4 настайдаа Лос-Анжелес руу нүүжээ. Элвис 1977 оны наймдугаар сард Лиза Мариг 9 настай байхад нас барснаар өвөө Вернон Пресли, элэнц эмээ Минни Мэй Худ Пресли нарын хамт үл хөдлөх хөрөнгийнх нь өв залгамжлагч болжээ. Тэднийг 1979, 1980 онд нас барсны дараа тэрбээр цорын ганц өв залгамжлагч болж, мөн аавынхаа Грейсланд оршин суух газрыг өвлөн авсан юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05