Гал сөнөөгчид цас хусдаг багаж бүтээжээ
Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн IV салааны алба хаагчид цас хусаж арилгах багаж зохион бүтээжээ.
Тус багаж нь цас их орсон үед байгууллагын гадна талбай, замын цасыг хялбар аргаар хусаж арилгах зориулалттай гэнэ.
Ингэснээр ажилтан, алба хаагчдын ажлыг хөнгөвчилж, иргэдийн аюулгүй байдлыг богино хугацаанд хангах боломжтой боллоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.