Э.Бат-Амгалан: Би ёс зүйн зөрчил гаргасан бол уучлалт гуйгаад хариуцлага үүрээд явах ухамсар, чадамжтай


Баянзүрх дүүргээс сонгогдсон, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ сарын 10-ны өдөр Төрийн ордонд согтуу байсан гэх мэдээллийг зарим иргэн, гэрэл зургийн хамт байршуулсан. Бид түүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч тэрээр өчигдөр ажилдаа ирээгүй, гар утас нь холбогдох боломжгүй байв. Э.Бат-Амгалан гишүүн өнөөдөр дараах тайлбарыг нүүр номдоо байршуулжээ. Надтай холбоотой нийгмийн сүлжээнд цацагдсан буруу, зөрүү мэдээлэлд хариулт өгөх нь 1. Намайг архи уудаггүй гэдгийг миний эргэн тойрны хүмүүс, хамтран зүтгэгчид бүгд мэднэ, хэлнэ. 2. Хэрэв би ямар нэг ёс зүйн зөрчил гаргасан бол уучлалт гуйгаад хариуцлага үүрээд явах ухамсар, чадамжтай хүн. 3. Пүрэвдорж гишүүнтэй ам мурийж, тэсвэр алдалгүй чангаар уурлaж, бухимдсан зүйл бий. Үүнтэй холбоотой Пүрэвдорж гишүүнтэй утсаар ярьсан, холбогдсон ойлголцсон. Ямар ч хувийн маргаан байхгүй. 4. Тухайн маргаан болдог өдөр ёс зүйн байнгын хорооноос надтай холбогдсон Б.Баттөмөр даргатай уулзсан. Архи дарс уугаагүй гэдгээ хэлсэн. Иймд намайг архи уусан байдалтай хуралд оролцсон гэх хардалтаар мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүс залруулга хийж үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсье” гэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05