Орхон аймгийн удирдлагууд нийслэлээс шилжин ирэх иргэдийг хүлээн авахдаа бэлдэж байна


Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулах нь Засгийн газрын чухал зорилтуудын нэг болов. Шинэ сэргэлтийн бодлогын нэг тулгуур нь “Хот, хөдөөгийн сэргэлт” гэж Засгийн газар үзсэн. Олон ужиг асуудлын эх үүсвэр болсон нийслэлийн төвлөрлийг задлахад нэг талаас Засгийн газрын бодлого чухал. Улаанбаатарын оршин суугчдыг орон нутагт татах улсын хэмжээний бодлогын хөшүүрэг хэрэгтэй. Ипотекийн гурван хувийн хүүтэй зээл бол үүний нэг хэсэг юм. Нөгөө талд орон нутгийн удирдлагуудын санаачилга ч чухал. Нийслэлийн оршин суугчдыг урьсан, гэхдээ хоосон үгээр биш бодит ажлаар харуулсан эхний аймаг нь Орхон аймаг. Аймгийн Засаг дарга С.Батжаргал Улаанбаатарын оршин суугчдыг Эрдэнэт хотод тавтай морилохыг урьжээ. Орхон аймаг нийслэлээс шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөр боловсруулжээ. Эхний үе шат нь 2023-2024 оны I улирал дуустал 15 сарын хугацаанд хэрэгжинэ. Уг хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулах юм байна. Тус бодлогын баримт бичигт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг тусгаж, аймаг орон нутгийн өнөөгийн нөхцөл, нөөц, түүх соёл, нийгэм, эдийн засаг зэрэг судалгаа шинжилгээнд үндэслэжээ. Шилжин ирэгсдийг татах нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаар нийслэлийн ачаалал буурч, тэр хэрээр агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудал цэгцэрч, хүн амын тоо багасах тусам сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээ чанар, хүртээмж сайжирна. Нөгөө талд орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэх, ажлын байр бий болох, бүтээн байгуулалт өрнөх, зах зээл тэлнэ. Өнгөрсөн онд Эрдэнэт хотод нийслэл, бусад аймгаас 1938 иргэн, 490 өрх шилжин иржээ. Эх сурвалж: erdenetinfo.mn

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05