Сургуулийн орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байна


Сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас мэдээллээ. 1978 оноос хойш өнөөдрийг хүртэл боловсролын салбарт 156 стандартыг батлан хэрэгжүүлж байна. Үүний дийлэнх нь сургалтын хөтөлбөр, сурах бичигтэй холбоотой. Одоогоор боловсролын салбарт мөрдөгдөж буй стандартаас 23-ыг нь хүчингүй болгох шаардлагатай байгаа аж. Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд тус хуульд стандартын шинэчлэл хийх зохицуулалтуудыг тусгасан байна. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэн баталж, үүний дараа стандартуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тэр дундаа сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл үйлчилгээ, тэгш хамруулан сургах орчин нөхцөлтэй холбоотой стандартыг шинээр боловсруулах, батлуулах, мөрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болсныг БШУЯ-наас онцлов.Монгол Улсын хэмжээнд 6,500 гаруй стандарт байгаа ч мөрдөлт 20 орчим хувьтай байдаг. Тиймээс стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор стандарттай холбоотой төрөөс баримтлах бодлого, стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөр боловсруулах, стандартын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг шадар сайд С.Амарсайхан тус яаманд өчигдөр ажиллах үеэрээ хэлэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05