“S&P Global Ratings” Засгийн газрын шинэ бондын үнэлгээг 'B' түвшинд тогтоолоо


Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлэв. “S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллага Монгол Улсын шинээр гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бондын үнэлгээг "B" түвшинд тогтоолоо. Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. 2028 оны нэгдүгээр сарын 19-нд хугацаа нь дуусах ам.долларын бондын үнийг 98.812 доллароор тогтоожээ. Шинэ бондоор энэ онд хугацаа нь дуусах “Гэрэгэ”, ирэх онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлж байна. 1.1 тэрбум ам.долларын төлбөрийг шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэнийг нь улсын төсвөөс барагдуулах юм. Шинээр бондын купон одоогоор Монголын хамгийн өндөр купонтой бонд болох “Хуралдай"-аас үл ялиг бага түвшинд гарлаа. Хүүг бууруулахад хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ өндөр байсан нь нөлөөлсөн байна. 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирснийг Сангийн сайд мэдээлэв. Бондын арилжааг амжилттай явуулахад дотоодын арилжааны банкууд манлайлж оролцжээ. Засгийн газар 2021 онд "Century” бонд гаргаж, хугацаа нь тулсан “Чингис”, “Гэрэгэ”  бондын нэг тэрбум ам.долларын төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05