Орон сууцны метр квадратын үнэ өсөж 3,8 саяд хүрлээ


Шинэ байр худалдаж авахаар зэхэж буй иргэд байрны үнэ огцом өсөж, чанарын шаардлага хангахгүй байна хэмээж буй. Тэгвэл бид байрны үнэ өсөх болсон шалтгаан, цаашдын төлөв, одоо үүссэн нөхцөл байдлын талаар сурвалжиллаа. Юун түрүүнд байрны үнэ 2022 онд сар бүр хэрхэн өссөн талаарх мэдээллийг доорх инфографик харуулж байна. Эл мэдээллийг Үндэсний статистикийн хорооны 1212.mn сайтаас эх сурвалжлан авлаа. Дээрх графикаас харахад 2022 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.38 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт 3.8 сая төгрөг байсан бол Сонгино хайрханд 2.3 сая төгрөг байжээ. Харин оны эцэс буюу 12 дугаар сард 3.49 сая төгрөг болж өссөн байгаа юм. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13,9, өмнөх сараас 1,4 хувиар өсжээ.
Байр худалдаж авахаар зэхэж буй иргэн Д.Дэмбэрэл хэлэхдээ “Би одоо 31 настай мөнгөө хурааж хурааж байр авах гэсэн тэнгэрт хадаж. Уг нь хотын төв хавиараа 70 саяар нэг өрөө байр ч болтугай олдох байх гэж горьдсон юм, үлгэр бололтой. Одоо нэг мөсөн үлдсэн мөнгийг нь лизендээд арай дээр байр хайдаг юм уу даа. Гэхдээ манай улсад байр худалдаж авах ч жаахан асуудалтай л байна. Гэхдээ яах вэ болох биз. Амьд явахад алзах юу байх вэ. Цалин жаахан муу болохоор лизен төлнө гэдэг бол чанга л байна” гэв.

Тэгвэл энэ асуудалд мэргэжилтнүүд ямар байр суурийг хүргэж байна.

-Төрийн зохицуулалт орон сууцны үнэ өсөхөд ихээр нөлөөлсөн гэж харагдаж байна.-Тийм. 2020 оноос хадгаламжийн хүүг бууруулсан. Түүнээс өгөөж авдаг байсан хүмүүс авахаа болиод ирэхээр үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө оруулж байгаа юм. Дараагаар нь гадаадад олон жил ажилласан хүмүүсээ татах ажлыг хийсэн. Энэ ч бас байрны үнэд нөлөөлдөг. Тэдгээр иргэд байрны захиалга ихээр өгдөг. Эдгээр шалтгаан нөлөөлж байтал сонгуулийн нөлөөгөөр ипотекийн зургаан хувийн зээл гаргаж эхэлсэн.-Таны хэлж байгаачлан байрны эрэлтийг дэмжсэн бодлогыг нэгэн зэрэг ихээр явуулжээ.-Үнэн хэрэгтээ нийлүүлэлт нэмэгдээгүй, буурсан. Учир нь хил гааль хаалттай байх үед бараа материалын тасалдах болсон. Орж ирсэн материал нь өндөр үнээр борлуулагдаж байна. Нийлүүлэлт талдаа хомстол, нөгөө талдаа өртөг нэмэгдсэн гэх хоёр шалтгаанаар байрны үнэ өслөө. Өнөөдрийн байдлаар 2.4-2.9 сая төгрөг болтлоо өссөн байна.
  • Шинэ байрны үнэ 30-40 хувийн өсөлт
  • Хуучин байранд 20 орчим хувийн өсөлт бий болсон.
-Орон сууцны үнийн цаашдын төлөвийг хэрхэн таамаглаж байна вэ?-Цаашид орон сууцны урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох зэргээр эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм бол үнэ өснө. Хэрэв тийм бодлого явуулахгүй зогсоовол үнэ огцом тэлэх орон зай байхгүй болно. Тэгэхээр 2022 оны хувьд тогтвортой байх болно.-Урт хугацаандаа буурах төлөв бий юү?-Энэ жилд буурах төлөв ажиглагдахгүй байна. Учир нь коронавирус байгаа учраас нийлүүлэлт хангалтгүй. Зөвхөн коронавирусийн шалтгаанаар шинэ байрнууд өртөг өндөр босож байна. Урт хугацаандаа Улаанбаатар хот дэд бүтэц, цахилгаан болон дулааны асуудлаа нэмсний дараа барилгажуулахгүй бол байшин барих хүчин чадал хүрэхгүй. Эдгээр асуудлыг шийдсэний дараа урт хугацаандаа байрны үнэ тогтворжих төлөв ажиглагдаж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05