Д.Ламжав: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болговол өөрчлөх зам нь нээгдэнэ


УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хууль судлаач Д.Ламжав "Манай улс системийн авлига руу гулсан орсон нь ойлгомжтой болсон. Ялангуяа сүүлийн үед хийсэн хурал, цуглаан үүнийг нотолж байна.Гол буруутан нь засгийн эрхийн төлөө тэмцэж гарч ирсэн сүүлийн үеийн зоригтой залуус. Ийм байдалд хүрэхэд Үндсэн хууль нөлөөлсөн үү гэвэл би тийм гэж хэлнэ. Өнөөдрийн хурлыг зоригтой бөгөөд задгай болно гэж төсөөлөөгүй учраас надад болгоомжлол төрж байна. Энэ хэлэлцүүлэг өмнө болсон үл бүтэх явдлуудыг аргалж, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хариуцлагаас хамгаалах чиглэлд явж магадгүй. Үүнээс болгоомжлох хэрэгтэй. Хоёрын хооронд жижиг, сажиг асуудал сөхсөөр байгаад ярианаас өөр юмгүй үлдэх вий.
Ерөнхийлөгч нь өөр улсад очоод гэрээ байгуулаад ирдэг гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ дурдаж байна. Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулиар аливаа гэрээ хэлэлцээрийг УИХ-аар баталсны дараа хүчин төгөлдөр болох учиртай.
Ардын их хурлын депутат байсан хүний хувьд хэлэхэд, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж болох ёстой гэж үзэж байна. Ингэхдээ:
  • Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болгох ёстой. Ингэснээр хууль өөрчлөх зам нээгдэнэ.
  • Хууль өөрчлөх асуудлыг УИХ манлайлах байх. Гэхдээ хууль эцэслэн батлахдаа бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй.
Олигтойхон, зоригтой алхам хийгээд нэр төртэй хоцрох хэрэгтэй байна" хэмээв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05