Ерөнхий сайд Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэлээ танилцуулав


Улс төр, эдийн засаг, нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтыг өнөөдөр (2023.01.11) Төрийн ордонд  болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн ололт амжилт, алдаа оноог эргэцүүлсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр, 1990-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцсэн бүх протоколыг 12 ботиор хэвлэснийг оролцогчдод үзүүлж, танилцуулав. Тэрбээр илтгэлдээ энэхүү 12 боть протоколыг эх сурвалжаа болгосон байна. Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилийн түүхийн эерэг ба сөрөг үр дүнг дүгнэж, эдийн засгийн макро үзүүлэлтүүд, экспортыг бүтэц, уул уурхайн голлох бүтээгдэхүүнийг жишээлэн, өнөөгийн улс төр, засаглал, нийгмийн үзүүлэлтүүд, тэр дундаа орлого, хөрөнгийн ялгаатай, тэгш бус байдал, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэргүүд зэрэг ард түмнийг бухимдуулж буй асуудлуудын суурь шалтгаан нь Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоонд оршиж буй хэмээн үзэж байгаагаа тодорхой ярив. Ардын Их Хурлын 1991 оны 11-р сарын 30-нд Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалтаар депутатуудын 186 нь Ерөнхийлөгчийн, 186 нь парламентын засаглалыг дэмжиж, 48 хувиар санал тэнцжээ.Энэ үеэр Ерөнхийлөгч П.Очирбат хуралдааны танхимд ирээд Монголд парламентын засаглал зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, “Монгол улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж мэдэгдсэнээр манай улс парламентын засаглалтай болсон тухай баримт дэлгэн ярив. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийж чадсан, энэ хугацааны ололт амжилт, алдаа дутагдалтай холбоотой бөгөөд шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг хэмээн дүгнэсэн юм. Дараа нь оролцогчдын асуултад хариулав: -Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд төр барих эрхээ шилжүүлдэг. Олон нам парламентад орох ёстой. Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал шийдэхэд хугацаа сунжрах эрсдэл бий. Яагаад ийм байдалд хүрэв гэж бид сууриа харах хэрэгтэй. Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ би шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой. Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасай гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. Далд байгааг ил гаргаж л асуудлыг шийднэ. АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий. Бид сэтгэл хөдлөлөөр, экстрим аргаар аливаад хандаж болохгүй. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хамгийн чухал.  Би Хууль зүйн сайдад жагсаж буй иргэдэд хүндэтгэлтэй хандан, эрхийг нь зөрчихгүй байхад анхаараарай хэмээн байнга хэлдэг. Засгийн газрын тэргүүн гарч, жагсагчидтай уулзсан тохиолдол байхгүй. Та нар интернетээс хараарай гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05