Б.Жаргалсайхан: Дулаарахаар манай нам талбай дээр 100,000 хүн авчирч жагсана. Цай, бууз зөөлгөхгүй


УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан "Талбай дээр жагсана гэдэг нь бусдыг доромжлох, даналзах зүйл биш шүү дээ. Манай нам жаахан дулаарахаар 100,000 хүн авчирч жагсана. Бид та нар шиг хөлдөж чадахгүй, бууз, цай зөөлгөхгүй. Харин бид энэ залуусыг ажил хийгээч гэж шаардаж жагсана. Төр төмбөгөр, ёс ёмбогор байж улс орон хөгждөг юм, мэдэж авцгаа. Өнгөрсөн 30 жил морь уралдуулж, одон медаль гардуулж, найр наадам хийсэн, өөр юу ч хийгээгүй. Өнөөдөр манай улс халамжид 1.8 их наяд төгрөгийг зарцуулж байна. Залуусаа яагаад бидний боломжийг хулгай хийгээд байгаа юм бэ. Би шударгаар 20,30 жил ажилласан. Бидний төлсөн татварын мөнгийг та нар яагаад зүгээр байж байгаад авч идэх ёстой юм. Та нар талбай дээр гарч жагсахдаа хүн загнаж, доромжилдгоо боль. Би та хэдээс айхгүй, шал дургүй хүргэчихлээ. Өнөөдрийн хэлэлцүүлэгт улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, жагсагч нар оролцоод нийгмийн амьдралыг хэрхэн, яаж өөрчлөх эсэхийг ярилцах байх гэж бодсон. Гэтэл жагсагч нарын л асуудлыг хэлэлцэж байна. Тэгэхээр бид эндээс явлаа. Удахгүй 100,000 хүнтэй жагсаал зохион байгуулахад та нар талбайгаас явна шүү. Энд тэндээс өчнөөн мөнгө аваад жагсаж байгаа гэж сонссон. Үүнийг дараа гарч байгаад хэлье. Үндсэн хуулиа өөрчилж, нийгмийн амьдарлаа өөрчлөх ёстой. Улс төр, нийгмийн амьдралаа гудамжинд шийддэггүй. Жагсаал цуглаанаар юу ч өөрчлөгдөхгүй. Та нарын төлөө би 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаж, 45 хоног шоронд сууж үзсэн" гэж ярилаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05