“Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх ам.долларын бондыг таван жилийн хугацаатай гаргаж, амжилттай арилжсаныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрбээр "Энэ жилийн тавдугаар сард төлөгдөх “Гэрэгэ” бондын 530 сая ам.доллар, дараагийн жил нь төлөгдөх засгийн газрын “Хуралдай” бондын 600 сая ам.доллар буюу нийт 1.1 тэрбум ам.доллар орчим Засгийн газрын өрийн зохицуулалт хийх зорилттой ажилласан.
Ташаа мэдээллээс болж, өнгөрсөн дөрөвдүгээр улиралд манай гадаад зах зээл хаалттай байлаа. Ийнхүү Засгийн газраас үүрэг авч, арванхоёрдугаар сард өрийн зохицуулалт хийх гэтэл амжилтгүй болсон юм.
Бид зах зээлээ судалж байгаад өнгөрсөн нэг, хоёр дахь өдрийг тохиромжтой гэж сонгоод олон сар жил бэлдэж ажилласны үр дүнд нэг өдөр танилцуулгаа хийж, өчигдөр нэг өдөр арилжаагаа хийсэн. Өчигдөр арилжаа хийгдээд үүрийн 04:00 цагт хаасан.
Бидний зорилтот хэмжээ бол таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргасан байсан. Хүү нь 11-12 хувь гэж бодож орсон. Гэтэл Энэ бол маш том амжилт.
АНУ-ын Төв банкны хүү нэг байхад “Гэрэгэ” бондыг 5.7%, “Хуралдай” бондыг 8.75%-аар гаргаж байсан. Харин өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадлаа.
Энэ бол гаднын хөрөнгө оруулагч нарын хувьд манай Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт гэж харж болно. Манай гадаад өрийн менежментэд итгэж буйн илрэл" гэв.