Зөвлөлдөх санал асуулгын хугацааг хойшлуулах саналыг УИХ-д оруулна


Монгол Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 80 тоот тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахаар заасан. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээг тодорхойлох, асуултын төслийг шийдвэр гаргагчдад болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулж, саналыг нь тусгаж эцэслэн батлах, улмаар асуултыг санал асуулгын програмд оруулж, туршилт тохируулга хийх, биечлэн уулзаж, нүүр тулсан ярилцлагын аргаар санал асуулгыг авах ажилд оролцогчдыг сургаж бэлтгэх зэрэг ажлуудын далайц, хүрээ хэмжээ өргөн, цаг хугацааны хувьд шахуу байгааг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хэлэлцээд, дээрх тогтоолоор товлосон хугацааг сунгаж, “2023 ны гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор” гэж өөрчлүүлэх саналаа Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах гурван Ажлын дэд хэсэг байгуулахаар болов. Эдээр Ажлын дэд хэсгүүд нийгмийн, эдийн засгийн болон улс төр, засаглалын чиглэлээр тус тусын асуултын төслийг боловсруулж, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм. Нийгмийн чиглэлээр ажиллах Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засгийн Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Улс төр, засаглалын Ажлын дэд хэсгийг гишүүн Г.Галбадрах ахалж ажиллахаар болов. Хуралдааны дараа Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд Хэвлэлийн бага хурал хийж, өчигдөр (2023.10.09) болсон анхдугаар хуралдааны болон өнөөдрийн хуралдааны шийдвэрүүдийг танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05