Ч.Лодойсамбуу: Өдөр тутмын дуулиан хөөсөөр хууль бус шийдвэрүүдийг анзаарахгүй байна


Хуульч н.Эрхэмбаяр: УИХ-аас гаргаж буй хууль, тогтоолууд Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчиж байна. Энэ мэт чухал асуудлаар хуульч, сэтгүүлчид олон нийтэд мэдээлэл хүргэж, тайлбарлан таниулах хэрэгтэй.Ч.Лодойсамбуу: Хэвлэлд ярилцлага өгдөг хуульч олдохоо больсон. Тэд гарч ирээд хэлэхээр дарамтлуулдаг зүйл бий болсон. Хуулийн мэдлэгтэй хүмүүс дугармаар байна. Ямар ч шүүхгүйгээр асуудалд хандахыг иргэд нэхэж, Засгийн газар тийм байдлыг бий болгодог болсон. Ингэснээр нийгэмд хууль бус мөнгө үйлчилж эхэлдэг. Бид хуульгүйгээр тэмцээд ирэхээр нэгэндээ хуульгүйгээр хандаж үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсдэг.  Бид дор бүрнээ чадах чадахаараа хуулиа эрхэмлэж бусдад мэдээлэл өгч байх хэрэгтэй гэж уриалъя.
Хүүхдийн мөнгө, хүн амны орлогын албан татварын тухай хууль хэрэгжихдээ хүний эрхийг зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Засгийн газар өдөр бүр ямар нэг хулгайг ил гаргаж ард иргэд түүнийг нь илрүүлэхийн төлөө араас нь явсаар араар нь болж буй хуульгүй олон шийдвэрүүдийг анзаарахгүй байна. УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал нэмэлт өөрчлөлт хийгээд ч нэмэргүй.
Улсын үндэс суурь нь Үндсэн хууль боловч хэрэгждэггүй. УИХ хуулиа зөрчөөд байвал ард иргэд хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болж байна. ҮХЦ-д дараах асуудлаар хандаж байна
  1. Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орлогын хэмжээнд нь хамаарч хүүхдийн мөнгийг ялгаж өгөхөөр болсон. Хүүхэд бол хүүхэд. Хүнийг ажил төрөл, гар үүслээр ялгахгүй гэж заасан шүү дээ.
  2. Татварын хуулиар 10 гаруй байгууллага иргэдийн мэдээллийг харах боломжтой болсон. Ямар ч шүүхгүйгээр хүний мэдээлэлд халддаг боломж бүрдэж байна.
  3. Орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулах бас нэг заалт нэмэгдсэн нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр.
Эдгээр хуулиудыг эргэн харж маргаан үүсгэн шийдвэрлэхийг бид ямар нэг шаардлага хүргүүлээгүй. Өргөдөл гаргаж ҮХЦ-ээс гуйж байна.
Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг илтэд зөрчсөн хууль, тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох маргаан үүсгэх зорилгоор маргааш Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05