НҮБ-ын Хүүхдийн Сан цар тахлын хариу арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ


Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын КОВИД-19 цар тахлын цаашдын бэлэн байдал, хариу арга хэмжээнд зориулж 2.9 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүллээ. Тус санхүүжилтийг Герман улсын Засгийн газраас Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан хандивласан юм. Тус хандиваар НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмийн хэрэгсэл нийлүүлж, мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн аливаа цар тахлын үеийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, хариу арга хэмжээг улс орон даяар улам сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Цар тахал эхэлснээс хойш Монголд нийт сая гаруй халдвар бүртгэгдэж, 2023 оны 1 сарын байдлаар 2100 гаруй хүн амиа алдаад байна. Хэдийгээр өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч КОВИД-19 төдийгүй одоо ид дэгдээд байгаа улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх бэлэн байдал, хариу арга хэмжээг улам бэхжүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДЭМБ зөвлөж байна. “Цар тахлын тохиолдлууд дэлхий даяар буурч байгаа хэдий ч КОВИД-19 нийгмийн эрүүл мэндийн нэн тэргүүний асуудал хэвээр байгаа. Тиймээс бид эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ, чадавхад хөрөнгө оруулалт хийж байх нь чухал. Дээрээс нь Монгол Улсад улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт ид оргил үедээ байна. Үүнд нь хүүхэд, жирэмсэн эхчүүд хамгийн ихээр өртөж байна. Тиймээс Германы Засгийн газрын энэ өгөөмөр санхүүжилтээр эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа тусламжийг үзүүлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуассие-Комлан хэлэв. Өнгөрсөн 2022 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас нийт 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн яаралтай тусламжийн зөөврийн эмнэлэг, нярайн эрт үеийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай ургийн монитор, инкубатор, хувийн хамгаалах хэрэгсэл, хувцас, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл зэргийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгөв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05