МАН: Бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргалыг сонголоо


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.01.09/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг чөлөөлөх томилох тухай, Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх, Оффтейк гэрээгээр баригдсан Төмөр замуудын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаарх Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг Засгийн газрын гишүүнээр томилосон учраас бүлгийн дэд даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг бүлгийн дэд даргаар сонголоо. Хоёрдугаарт, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсон. Тус байнгын хороо маргааш хуралдах учир олонхын бүлгээс байнгын хорооны даргыг нэр дэвшүүлэх учиртай. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүллээ. Гуравдугаарт, Оффтейк гэрээгээр байгуулсан Төмөр замуудын явц, үр дүн, санхүүжилттэй холбоотой асуудлуудын талаарх Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонслоо. Зүүнбаян, Гашуунсухайт, Богдхан зэрэг төмөр замуудын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга замуудын талаар бүлгийн хурлаар ярилцаж, гурван чиглэлийг өглөө. Үүнд Зүүнбаян болон Тавантолгойн төмөр замуудын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах, дээрх төмөр замуудын холболтуудыг яаралтай дуусгах, Богдхан төмөр замын үнэ өндөр байна. Үүнтэй холбоотой тус төмөр замын үйл ажиллагааг түр зогсоож, үнийг бууруулах, чиглэлийг бүлгээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод өглөө” гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05