Тодруулбал, аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т байрлах уг газарт нэгдүгээр сарын 8 буюу өчигдөр дөрвөн иргэн самар түүж явснаас иргэн У сураггүй болсон байна.
Энэ талаарх дуудлагыг нэгдүгээр сарын 9-ний өдрийн 01.15 цагт хүлээн авчээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн У-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сураггүй болсон иргэн 25 настай эрэгтэй байжээ.