Өнөөдөр /2023.01.06/ Хан-Уул дүүргийн зүгээс хог тээврийн байгууллагад 11 автомашиныг хүлээлгэн өгчээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн зүгээс дүүргийн хог тээвэрлэлтийн байгууллагад бүрэн тоноглогдсон, шатахуун зарцуулалт бага HYUNDAI HD-78 маркийн долоон автомашин, HYUNDAI HD-170 маркийн дөрвөн автомашиныг хүлээлгэн өгсөн байна. Мөн 2023 онд ашиглалтын шаардлага хангахгүй автомашинуудыг бүгдийг нь шинэчилж, парк шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ.