Хоёр Шадар сайд ямар асуудлуудыг эрхлэн ажиллах вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн жагсаал цуглаан намжингуут шинэ томилгоо хийв. Тэрээр Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлж, Засгийн газраа хоёр Шадар сайдтай болголоо.
2008 онд С.Баярын Засгийн газарт Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдаар, М.Энхболд Шадар сайдаар ажилласан түүхтэй.
Дараа нь 2014 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд, 2020 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран томилогдсоны дараа хоёр шадартай болох тухай яригдсан ч хэрэгжээгүй юм.
Тэгвэл энэ оноос Засгийн газар хоёр Шадар сайдтай болов. Гэхдээ Тэргүүн шадар сайд гэсэн нэр томьёог сэргээсэнгүй. УИХ-ын ггишүүн Ч.Хүрэлбаатар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллана. Засгийн газрын тухай хуульд эдгээр сайдын эрхлэх асуудлыг тодорхойлохдооМонгол Улсын Шадар сайд:-Гамшгаас хамгаалах асуудал;
-Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;
-Стандартчилал, хэмжил зүйн асуудал;
-Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал;
-Шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;
-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;
-Mөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;
-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудалШадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд:-Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
-Макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;
-Бүсчилсэн хөгжлийн бодлого;
-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;
-Эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;
-Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-Эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;
-Хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-Концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;
-Өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт;
-Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;
-Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;
-Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт.
Эдгээр заалтыг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн юм. Энэ оны энэ сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.