УИХ-аас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолыг баталсан.
Уг тогтоолд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны дагуу Байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан гишүүдэд Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н.Энхболд болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.