МОНГОЛ, ШВЕДИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ГХЯ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
Өчигдөр

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, чингэхдээ харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөхөд чиглэсэн Засгийн газрын хэлэлцээр байгуулах, байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр талаар ярилцлаа.

Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудыг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Түүнчлэн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотлов. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАНГАРИД ОРДНЫГ 13.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭЭД ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛ… 6 цагийн өмнө
65 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ГЭРЭЭСЭЭ ГАРААД 11 ХОНОГ СУРАГГҮЙ БАЙНА 6 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР БҮХ АНГИЛЛЫН ВИЗИЙГ ЦАХИМААР ОЛГОЖ ЭХЭ… 6 цагийн өмнө
20 МИНУТЫН ХОТ БОДЛОГЫН ЖИШИГ БОЛОХ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙН БАРИЛГАЖИЛТ ЭХ… 6 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЭКСПО” ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮ… 11 цагийн өмнө
ЖҮДО БӨХИЙН ДАШТ-Д 14 ЖҮДОЧ ОРОЛЦОНО 11 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС 4,5 ТОННЫН ДААЦТАЙ, МАШ ТОМ ЦЭНЭГТ ХОШУУТАЙ ШИНЭ ПУУЖИНГ… 11 цагийн өмнө
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЕСӨНЗҮЙЛ СУМАНД ХАМГИЙН ИХ БУЮУ 7 СМ ЦАС ОРЖЭЭ 11 цагийн өмнө
ГЕРМАН УЛСААС ХӨВСГӨЛ АЙМАГТ 5.5 ТОНН ЖИНТЭЙ АВРАХ ЗАВЬ ӨГЧЭЭ 11 цагийн өмнө
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСЭГТЭЙ БАЙНА 11 цагийн өмнө
БЯМБА ГАРАГИЙН ОРОЙНООС ДӨЛГӨӨН НУУРЫН УУЛЗВАРААС ӨЛЗИЙ ТӨВ ХҮРТЭЛХ ЗА… 11 цагийн өмнө
ХАВДРЫН ЭМЧ НАР ШВЕЙЦАРТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 11 цагийн өмнө
1ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫГ ЗҮРХ СУДАС, НҮД, ШҮДНИЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА 12 цагийн өмнө
МАРГААШ УЛААНБААТАР ХОТЫН БҮЖГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО 12 цагийн өмнө
ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГААС Б.БАТТӨГСӨӨС ДОПИНГ ИЛЭРСЭНТЭЙ ХОЛБООТОЙ… Өчигдөр
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАР… Өчигдөр
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХАМААРАХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ… Өчигдөр
МОНГОЛ, ШВЕДИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭ… Өчигдөр
"ФҮҮД СИТИ" ТӨВӨӨС ЯАРМАГИЙН ГҮҮР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ГУРАВ ХОНОГ ХААНА Өчигдөр
О.ОСОРЖАМАА БУСДАД ХУТГАЛУУЛСАН БАЙДАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ Өчигдөр